Хувьцаат компаниудыг гурав ангилжээ

р
Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн I ангилалд: 0 компани
II ангилалд: 89 компани
III ангилалд: 148 компани багтаж байна.
р
Бүртгэлийн I ангилалд компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ өндөртэй, хөрвөх чадвар сайтай, нэр хүндтэй хувьцаат компаниуд багтах бол II ангилалд үнэ цаас нь биржээр тогтмол арилжигддаг, компанийн зах зээлийн үнэлгээ нь тодорхой шалгуурыг хангасан, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүртгэгдэж байгаа юм. Харин III ангилалд эрсдэл өндөртэй жижиг дунд хэлбэрийн компаниуд, 100 хувь төрийн өмчит хувьцаат компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааг нь зогсоогоод байгаа арилжааны идэвхи сул компаниуд багтаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ