Бялуу хуваана гэж том зодоон болж байна

img

Засгийн газрын гишүүдийн нэрсийг тодруулахаар УИХ дахь намын бүлгүүд дотроо хуралдаж, зөвшилцөж, Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байна. Засгийн газрын шинэ сайд нарын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.

sa

-Өнөөдөр сайд нарын асуудал орж ирж магадгүй. Хэрэв хойшлогдвол ирэх долоо  хоногт яригдана гэж байна. Нам эвслүүд оногдсон квот дотроо сайдаа томилж чадахгүй байгаа юм болов уу. Та АН-ын гишүүний хувьд  энэ үйл явдлыг хэрхэн харж байна?

-Улс төрд  бялуу  хуваана гэж том зодоон болж байна. Ер нь энэ том том улстөрийн бүлэглэлүүд улс эх орны том эрх ашиг гэхгүй албан тушаал суудлын төлөө  зодоон хийж байна. Миний хувьд ямар ч тохиолдолд Монгол Улсын их хурлын  гишүүн хүн ингэж зодолдоод, бялууны хэрүүл хийгээд байх ямар ч шаардлага байхгүй. Ерөнхийлөгчийн хэлж байгаачлан мэргэжлийн Засгийн газар, Монгол Улмын ерөнхий сайд Их хурлаасаа сонгогдоод бусад сайд нь гаднаас байх нь зөв зүйтэй гэж харж байна. Миний хувьд, УИХ-ын гишүүний ажлаа хийгээд явна. Би гишүүний ажлаа хийнэ гэдгээ аль эртнээс хэлсэн. Тэгэхээр  энэн зүйлийг УИХ-ын гишүүд, улстөрийн намууд өөрсдөө ухамсарлаад явах ёстой. Одоо ингээд бүлэг фракциуд нь ойлголцохгүй, намууд нь сандал суудлаа булаацалдаад байна. Ийм хүндрэл байгаа учраас төрийн ажил урагшлахгүй, эдийн засгийн хямрал улам даамжирна. Би ер нь өнөөдрийн Монголын улстөрийн гутамшиг гэж харж байгаа.

s

-Шонхор фракцийн хувьд ХАХНХЯ, УУЯ-аа үргэлжлүүлээд авч явах уу?

-Би фракц энэ тэр гээд хэлмээргүй байна. Ямар ч байсан гаднаас байх ёстой гэдгийг л хэлмээр байна.

sa

-Квотоо тохирчихсон ч гэлээ АН дотор сайдын асуудлаар ширүүн тулаан болоод байгаа юм уу?

- МҮДН фракцийнхан  хуралдаа ирэхгүй, харагдахгүй байна. Тэгэхээр фракциуд ойлголцохгүй байна гэж хувьдаа дүгнэж байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
nohoin jijig
2014-12-07
mongol:
nohoin *
2014-12-07
монгол:
чи тэр гутамшигийн нэг шдээ хее
2014-12-06
mmzz:
uul ni ih zutgesen gesen daan ch namiihan ni meddeg bolhoor buderch unasan gejiigaa tegeed bur bolohgui bolhoor suraaguim bish tugjildej bga tsarai ni yum haha zasagt orson bol shadar saidad shanaaduulsaar baij zasgaas zugtahgui yu haha
2014-12-05
бас*:
г. баярсайхан гэгч мулгуу юу гэж донгосоод байгаа юм. маанаг малыг одоо хурэлсухийн гарт аваачаад егчих.энэний шударга гэж хаашаа харсан юм байдгийм!чингэлтэйн мангарууд тэнэглээд энэ нусгайг уих-д гаргаж тэнэгтсэн нь энэ. энэ пацаан еерийгее сайд болно гэж горьдоод бутэхгуй болохоор нь худлаа бултэрч байгаа юм. хэ хэ хэ хэ!!!
2014-12-05
hospital:
3 han davhar huuhdiin emleg heregtei b.a erhem deedes noyod darga gun van deedes tenger garaltnuudaa
2014-12-05
хххх:
ардын нам ардчилсан нам хоёр өрсөн байж сайхан амлалт өгч иргэдийн толгойг эргүүлж гишүүн болоод энэ хорин жилд иргэдийн амьдралыг дээшлүүлсэн нь хаана байна амьдралыг нь дээшрүүлэх байтугай дааж давшгүй өрөнд унасаныг юу гэж үзэх вэ сандал ширээний төлөө үхэн хатан тэмцэж идэж уухаас өөр юу хийсэн юм бэ хариуцлага хяналт гээчийг устгасанаас дор дээргүй идэж уух асуудал хирээс хэтэрч жирийн ард түмний амьдрал туйлын доройтож байхад засгийн газраа ч байгуулж чадахгүй 76-г зайлуулж ерөнхийлөгчийн засаглалтай болох нь хол дээр байна дахиж ардын нам ардчилсан намд хууртах хэрэггүй байна
2014-12-05
kkkkkkk:
ingej helecheed uul uurhain said boloh geed l guigeed bgaa biz dee
2014-12-05
he ha:
he he uuya saidiig gadnaas tavih heregtei gechiheed saidaar n ner dev*ed yavj baidag, muu nohoi.......................
2014-12-05
зочин:
тайван амгалан байцгаа, өнөөдөр асуудал шийдэгдэнэ, хамтарсан засаг маань сайн ажиллаж улс орныг хямралаас хурдан гаргах хэрэгтэй байна,
2014-12-05
иймээрээ л бай:
баярсайханы зөв харин ч нэг зөв шударга ярьчихдаг залуу шүү
2014-12-05