“Талибан” бүлэглэлийн эсрэг нэгдэхийг хүсэв

img

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “НАТО”-ийн гишүүн орнуудын удирдлагуудад хандаж мэдэгдэл хийсэн тухай “www.rt.com” мэдээллээ. Тэрбээр “Афганистанд өдөр бүр халдлага үйлдэж, эрхээ тогтоохыг санаархаж буй алан хядагч “Талибан” бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоох, армийн цэргүүдэд ялалт байгуулахад туслалцаа үзүүлж, сүүлийн үеийн буу зэвсэг нийлүүлэхийг хүсч байна” гэж хэлжээ. Ерөнхийлөгч ирэх оны эхээр нийслэл Кабул хотноо хэт даврагчдын асуудлаар олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжилжээ.


Ирэх оны эхээр АНУ-ын армийн цэргүүд тус улсын орхин гарах юм. Энэ үйл явдлын улмаас “Талибан” бүлэглэлийн алан хядах ажиллагаа эрчимжиж эхэлсэн билээ. Тус бүлэглэл өнгөрсөн сарын 25-нд Пактика мужид зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээний үеэр халдлага үйлдэж, 45 хүний аминд хүрсэн юм. Халдлагын дараа тус бүлэглэлийн тэргүүн Мухамид Ома “Ерөнхийлөгчөө огцорч, Засгийн эрхээ шилжүүлэх”-ийг шаардсан удаатай. Мөн тэрбээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэх хүсэлтээ гаргаад буй юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ