
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүдийн нэрсийг өргөн барих хуулийн хугацаа өнөөдөр дуусч буй. Гэвч УИХ дахь нам эвслүүд оногдсон квотын хүрээнд хэнийгээ сайдын албан тушаалд томилохоо шийдэж чадахгүй л байна. Тэгвэл энэхүү асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарт хандаж шинэ Засгийн газар бүрдүүлэх ажлыг шуурхайлах чиглэл өгчээ.
Засгийн газрын бүтцийг УИХ-аар эцэслэн батлаад байгаа тул бүрэлдэхүүнийг яаралтай томилж, улс орон, нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх ажилд цаг хугацаа алдалгүй орох нь чухал хэмээн байр сууриа илэрхийлсэн ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ