Мэргэжлийн Засгийн газар байх талаас анхаарч байгаа
МАН-ын Удирдах Зөвлөл яг одоо Төрийн ордоны Б танхимд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэнхимд орж ажиллах гишүүдийнхээ нэрсийг хэлэлцэж байна. Дээрх асуудлаа УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа.
й
-Сайд нарын нэрсийг тодруулахдаа юуг гол болгож байгаа вэ?
-Өнөөдөртөө багтааж Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барих ёстой. Тиймээс Засгийн газрыг хамтран байгуулахаар зөвшилцсөн нам, бүлэг, эвслүүд өчигдөр орой батлагдсан Засгийн газрын бүтцийн дагуу аль аль салбар яам оногдохыг өнөөдөр шийдээд сайд нарынхаа нэрсийг УИХ-ын даргад өргөн барина. Манай намын хувьд үндсэн чиг үүргийн яам манайд оногдвол УИХ дотроосоо, бусад сайд нарыг гаднаас оруулж ирнэ. Манай нам мэргэжлийн Засгийн газар байх талаас анхаарч байгаа.
йы
-Танай нам ямар яамдуудыг авч байгаа юм бэ?
-Үндсэн чиг үүргийн хоёр яам, Сангийн яам, Байгаль орчны яам оногдох байх. Бусад яамд нь бүрэн тодорч амжаагүй байна. Эвсэл, АН, МАн гээд гурван том субьект Засгийн газрыг бүрдүүлэх учраас өчигдөр орой Засгийн газрын бүтэц батлагдсан учраас өнөөдөр яамдынхаа хуваарилалтыг тал талаас нь хийж байх шиг байна. Эцэслэн шийдээгүй байна.
й
-Монгол Улсын сайдын суудалд танай намаас очиж байгаа юу?
-Тэр суудалд уг нь Шударга ёс эвсэлд оногдуулья гэж ярьсан ч тэд бас манайх өөр яам авмаар байна гэж хэлж байгаа юм шиг байна лээ. Энэ асуудал ямар ч байсан шийдэгдэх байхаа.
й
-Шадар сайд аль намаас тодрох бол?
- Шадар сайд манай МАН-ын бүлэгт оногдоно л доо.
й
-Сангийн сайдад Я.Содбаатар гишүүн яригдаж байгаа юм уу?
-Би мэргэжлийн хүн байх болов уу гэж бодож байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ