С.Баярцогт, У.Хүрэлсүх, М.Энхсайхан нарыг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч МАН-ын экс генсек У.Хүрэлсүх, Монгол Улсын сайдад нэр дэвшигч МҮАН-ын дарга М.Энхсайхан, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Баярцогт нарыг Засгийн газрын гишүүнээр томилохыг дэмжих эсэхийг хэлэлцлээ.
өа
Байнгын хороодын гишүүд нэр дэвшигчдийн танилцуулгыг сонссоны дараагаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч С.Баярцогтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв.
өа
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг дэмжив.
өа
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ