Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид, Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Ш.Төмөрхүү, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Зоригт, БХБ-ын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат нарыг дэмжих эсэхийг хэлэлцсэн юм.
өа
Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Үүнийг дараагаар гишүүд нэр дэвшигчдэд асуулт тавьж хариулт авлаа. Сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын гишүүнээр томилохыг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь дэмжлээ.
өа
Мөн Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол нарыг томилох эсэхийг хэлэлцээд дэмжсэн юм.
өа
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ