Засгийн газрын гишүүдийг томилох хуралдаан эхэллээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдээ танилцуулж, томилуулах хүсэлтээ илэрхийлэв. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчид нь танхимаар хамтран ажиллах чадвартай, ажлын туршлагатай гэдгийг Ерөнхий сайд онцолсон.

өа

УИХ-ын байнгын хороод хуралдаж, Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ.  Харин МАХН-аас Засгийн газрын гишүүнд  нэр дэвшигчид УИХ-д өргөн баригдаагүй байгаа юм. Учир нь МАХН-ын  Гүйцэтгэх товчооны хуралдаан Эрүүл мэндийн сайдад Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайдад  Ц.Цолмон нарыг нэр дэвшүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Засгийн газрын гишүүдийн нэрсийг УИХ-д өргөн барьсаны дараагаар гаргасан байлаа.

өа

Харин чуулганы хуралдаанаар МАХН-аас сайдад нэр дэвшигчийг хэлэлцэхгүй бол завсарлага авахаа одоогоор тус намынхан мэдэгдээд байгаа аж.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochoon:
chono boroonoor gegcheer yun shunu dund huralddag yum.
2014-12-05