Ч.Сайханбилэг:Гэмт хэрэгт холбогдсон хүн байхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулсан. Үүний дараагаар Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг томилох асуудлыг эхлэн хэлэлцэв. У.Хүрэлсүхийн нэр дэвшигчийн танилцуулгыг М.Батчимэг гишүүн танилцуулсан юм. Үүний дараагаар гишүүд нэр дэвшигчээс асуулт тавьж эхэллээ. УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:
өа
-Манай эвслийн бүлэг дэх МАХН -аас сайдад нэр дэвшигчийг хамтран хэлэлцээд явах нь зөв. Гэтэл одоогоор өргөн бариагүй байна. Хэрвээ МАХН-ын хоёр сайдыг хэлэлцэхгүй бол завсарлага авлаа гэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд "Бид МАХН-аас сайдад нэр дэвшигчийг дөрвөн цаг хүлээсэн. Хэрвээ өнөөдөр МАХН сайд нараа өргөн барих бол одоо ч хүлээж авахад бэлэн байна гэсэн юм. Гишүүн Г.Уянга "Шөнө оройн цагаар Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцдэг дэг байдаг юм уу. МАХН завсарлага авч асуудлаа бүлэг дээр хэлэлцэх ёстой" гэсэн юм.
өа
Харин УИХ-ын дарга хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт тавихыг анхааруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "УИХ дээр Засгийн газарт хамтрах асуудлаар ажлын хэсэг байгуулан зөвшилцөл хийсэн. Хэвлэл мэдээллээр ил тод мэдээлсэн. Засгийн газрын гишүүнээр томилогдох хүмүүс дотор гэмт хэрэгтэн, шалгагдаж байгаа хүмүүс байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд гэмт хэрэгтэн болдог шүү. Бие биедээ хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье." гэлээ.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ