С.Баярцогт:Би орлогоо нуусан зүйлгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байна.
өа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ерөнхий сайдын сонголтод гайхаж байна. Орлогоо нуусан хүнийг дэвшүүлжээ. Тэгээд дахин асуудал үүсээд ЗГХЭГ-ын даргын албан тушаалаа өгье гэвэл ямар хариуцлага тооцох вэ? Маш том хариуцлагагүй зүйл хийжээ. С.Баярцогтод чадвар бий. Түүнийг нь үнэлдэг. Та одоо улсын төлөө зүтгэнэ шүү. Ямар нэг асуудал болбол шууд энэ хүнтэй хариуцлага тооцно гэсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
өа
-Таны үгэнд дурдагдсан чадварыг нь үнэлж байгаа юм.Өмнө нь гарч байсан санхүүгийн хямралыг даван туулахад С.Баярцогтын гүйцэтгэсэн үүрэг, ур чадварыг нь үнэлж ЗГХЭГ-ын даргад дэвшүүлсэн. Нэр дэвшигч С.Баярцогт:
өа
-Би АТГ шалгуулсан. Би бүх мэдээллийг өгсөн. Хөрөнгө оруулгын бүх мэдүүлгээ өгсөн. Намайг буруугүй гэдгийг тогтоосон. Монгол гэдэг үгийн ард Хятад гээд бичсэн байсан. Тухайн компани нь андуурчээ гэж уучлал гуйсан.Бүртгэл хийсэн газрынх нь буруу. Би есөн сарын турш АТГ шалгагдсан. Ингээд гэмт хэрэгтэн биш гэдгийг тогтоосон. Би Оюутолгойн гэрээр Эрдэнэс баялгийн сайд, Байгаль орчны сайдтай хамтарч зурсан. Энэ бол миний Монголынхоо төлөө хийсэн том ажил. ЗГХЭГ-ын дарга уул уурхайтай холбогддоггүй. Би 10 жилийн өмнө анхны эвслийн Засгийн газар байгуулагдахад ЗГХЭГ-ын даргаар сонгогдож байсан. Нөхцөл байдал нь Монгол хүний хэнэггүй зангаас болсон. Би орлогоо нуусан зүйл байхгүй. Бие биенээ харддаг, сэрддэг зүйл надаар дуусгавар болоосой. Ц.Даваасүрэн гишүүн ээ би таны итгэлийг дааж, сонгогчдын итгэлийг дааж ажиллаж чадна. Би шүүмжлэлийг хүлээж авна. Монгол Улсын хуулинд байхгүй байгаа ёс зүйн шийтгэлийг өөртөө ногдуулсан. Би УИХ-ын даргад УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө хэлсэн. Алдаагаа хүлээж байна гэдэг нь алдаагаа засч чадна гэдэг үг гэж боддог. Би энэ талаараа тойргийнхоо сонгогчдод хэлсэн. Миний тойргийн сонгогчид намайг дэмжсэн гэсэн юм.
өа
Харин гишүүн З.Баянсэлэнгэ "Би таны мэдлэг чадварыг үнэлж байгаа ч ёс зүйтэй байх хэрэгтэй. Таныг Оюутолгой компанийн гэрээг сайн болсон гэж байгаад гайхаж байна. Манай нам өнөөдөр хоёр сайдаа оруулж ирж чадахгүй сууж байгаа. Гомдогсдын арми биш. АН-д С.Баярцогт гишүүнтэй дүйцэхүйц мэдлэгтэй, боловсролтой сайд байгаа шүү дээ. Үр дүн нь ард түмэнд наалдсаны дараа ашигтай гэж ярья" гэлээ. Нэр дэвшигч С.Баярцогт:
өа
-Баянсэлэнгэ гишүүний байр сууриа илэрхийлж, бидний хэлж чадаагүй үгийг хэлж чаддаг занг үнэлдэг. Оюутолгойн гэрээг хэдхэн хүн хэрэгжүүлсэн юм биш. УИХ-ын тогтоолоор хуулийн дагуу хийгдсэн зүйл. Энэ гэрээг хийсний төлөө сайн ч хэлэгдэнэ. Муу ч хэлэгдэнэ. Ингэж байж ажил явагдана. Би таны үгэнд эмзэглэхгүй байгаа. Үүнийг ажил үйлсээрээ харуулна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ