Сайдуудын томилгоо мягмар гаригт үргэлжилнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлсэн юм.
өа
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Би бүх сайдыг дэмжинэ. Хамгийн гол нь гишүүдийн асуусан асуултад үнэнээр нь хэлээрэй" гэж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "С.Баярцогт гишүүнтэй холбоотойгоор би "Модерн номандс"-ын тухай огт яриагүй. Хаана юу хэлснээ мэддэг. Нэг талаар та өнөөдөр дэвшээд ороод ирсэн нь Монгол төрийн сул тал. Нөгөө талаас өөрийн чинь чадвар. Алдаагаа цайруулах хэрэгтэй. Алдаагаа цайруулахгүй бол би байнга сануулна. Цайруулвал би таныг үнэлнэ. Валютын нөөцгүйгээс ханш нь унадаг, ханш нь унахаар худалдан авах чадвар нь буурдаг. Худалдан авах чадвар нь буурснаас ядуурдаг орон болоод байна бид. Гишүүдийн асуултад хариулж байгаа таны байдал 2009 оны С.Баярцогт болчоод байна. Чадвараа улс орондоо зориулах цаг болсныг хэлье гэлээ.
өа
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Би Оюутолгойн талаар асуудлаар С.Баярцогтын хэлж байгаа байдлаас хараад хэдэн зүйл хэлье. Хоёр тал сэтгэл хангалуун байвал сайн гэрээ. Монгол Улс өнөөдөр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх том ажилд явж байна. Бид өөрсдөө дотоод гадаадын хөрөнгө оруулалтаа үргээсэн. Хөрөнгө оруулалт гэдэг бол улс төрийн төсөл биш. Бизнес, эдийн засгийн төсөл. Дэлхий өөрчлөгдөж байна. Энэ талаараа хөрөнгө оруулалт бизнесийн төсөл учир үе шатуудаараа зайлшгүй өөрчлөх зүйл гарна.
өа
Гишүүд үг хэлсний дараагаар УИХ-ын дарга З.Энхболд "Цаг 00.30 болж байна. Хэт оройтсон байгаа учраас мягмар гаригийн өглөө чуулганы хуралдаанаа үргэлжлүүлье" гэлээ.
өа
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ