Үс засуулахад өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 6. Бямба гариг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 15. Санчир гариг. Чөлөөт эх одтой, 2 хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
ё
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ