С.Цогтсайхан агсны хөшөөний нээлт болно
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд үргэлжилж байна. Өчигдөр Төрийн ордонд "Монголын ардчилсан хувьсгал-25" эрдэм шинжилгээний бага хурал болсон. Тэгвэл өнөөдөр 11.40 цагт энэ ойг тохиолдуулан төр засгийн өндөрлөгүүд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх юм байна. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцоно.
ө
Мөн 12:30 цагт Ардчиллын дууч Хонх хамтлагийн С.Цогтсайхан агсны хөшөөний нээлт Баянгол дүүргийн ТБД андууд их дэлгүүрийн урд болох аж. Харин 15:00 цагт Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Улаанбаатар паласт болно.
аө
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээ "Түүчээ цаг" гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхэлсэн юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ