Авлигын сэдэвт жүжгүүд тоглогдоно

img

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрт өнөөдөр 13.00 цагт авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний эрхийн сэдэвт бэсрэг 4 жүжгийг тоглоно. “Том ах”, “Хожимдоогүй”, “СОЧИ”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал болон сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн ажил, амьдралын жишээн дээр үндэслэн бичжээ.

с

Бэсрэг жүжгүүдийг тавилттай уншлага хэлбэрээр тоглох аж. УДЭТ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүний эрхийн мэдлэг, боловсролыг ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд театрын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор “Театр хүний эрхийн төлөө” төслийг хэрэгжүүлэх хүсэл зориг, идэвх санаачилга гаргасныг Авлигатай тэмцэх газар дэмжиж хамтран ажиллаж байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ