С.Цогтсайхан агсны хөшөөт цогцолбортой болов

img

Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойн өдрийг угтан өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “ТБД андууд”-ын урд “Ардчиллын өндөрлөг” хөшөөт цогцолборын нээлт боллоо. Энэхүү хөшөөт цогцолборыг ардчиллын дууч,  “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайханы дурсгалд зориулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар байгуулсан аж.

\\\\

Тэрбээр цогцолборын нээлтийн үеэр “25 жилийн тэртээ ардчиллын дуу хоолой, ардчиллын дууч шувуухай болж явсан “Хонх” хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч, тэр үеийн ардчиллын сүлд дуу болох “Хонхны дуу”-г зохиож, дуулж явсан Цогтсайхан агсандаа зориулж “Ардчиллын өндөрлөг” хөшөөт цогцолборыг барьж байгуулах ажилд гар, бие оролцсон бүх хүнд талархал илэрхийлье. Зуун дамжсан суут бүтээл гэдгийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. “Хонхны дуу”-гаар бид зоригжиж, урам авч, ардчилсан хувьсгалын төлөө хүн бүрийн зүрх хамтдаа цохилж байсан гэдэгт бүгд санал нийлэх биз ээ. Энэ хөшөө ардчилсан хувьсгалын 25 жилийн түүхийг хойч үедээ өвлүүлж үлдээх томоохон бүтээл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ардчилсан хувьсгалын партизанууд, үе, үеийн хамтран зүтгэгч, журмын нөхөдтэйгээ энэхүү хөшөөний өмнө уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна” гэлээ.

a

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Д.Цогтсайхан бол шилдэг нийтлэлч, улс төрийн манлайлагч, ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-ны зохиогч гэдгийг бид бүгд мэднэ. Маш олон дуу төрдөг боловч маш цөөхөн дуу олон арван жил, хэдэн зуун жил дамжин дуулагддаг. Тэдгээрийн нэг бол “Хонхны дуу” юм. 25 жилийн турш энэ дууг олуулаа, цөөхүүлээ, залуу дуучид гээд маш олон хүн дуулж байгаа, хүн бүрийн сонсох дуртай дуу хэвээрээ байна. Монголд ардчилсан парламентын тогтолцоог үүсгэн бэхжүүлэхэд, ардчиллын үнэт зүйлсийг бий болгоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн түүний гавъяаг үнэлж, хойч үеийнхний бахархал болсон халуун эх орончийн дурсгалыг хүндэтгэж, энэхүү хөшөөг бүтээсэн уран бүтээлч, түүнийг дэмжиж тусалсан бүх хүмүүст УИХ болон Ардчилсан намын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

a

Энэхүү цогцолборын нээлтэд С.Цогтсайхан агсны гэргий Наташа оролцсон. Тэрбээр “Бид 25 жилийн өмнө хамтдаа тэмцэж явсан анд нөхөд, бусад бүх хүнийг дурсан санаж байна. Цогтсайханы хөшөөг босгох талаар хэдэн жилийн турш яригдсан ч мөнгө санхүүгийн боломж бүрдэхгүй байсан. Гэтэл бидний дотны анд, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилга, дэмжлэгтэйгээр энэ сайхан хөшөөт цогцолбор бослоо. Цогтсайхан маань ардчилсан хувьсгалд  гурван зүйлээр найз нөхөд, ард түмнээ манлайлан оролцсон гэж би боддог. Нэгдүгээрт, улс төрийн “Шинэ үе” бүлгэмийг үүсгэн байгуулж, монголд ардчилсан хөдөлгөөн өрнөхөд бүхий л хүч чадлаа зориулсан. Хоёрдугаарт, түүний зохиосон олон дуу монголын ард түмнийг ардчилалд уриалан дуудаж байсан. Гуравдугаарт, монголын сэтгүүл зүйн салбарт шинэчлэл хийж, олон арван зохиол туурвиснаараа ардчиллын оюун санааны үнэт зүйлсийг бий болгож чадсан. Түүний маань зохиосон “Хонхны дуу” мянга мянган хүний сэтгэлд хоногшин үлдсэнээрээ өнөөдөр энэ хөшөө сүндэрлэн босч байна” хэмээсэн юм.

sa

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хөшөөт цогцолборын жижиг хувилбарыг зочдод гардуулж, “Хонх” хамтлагийн дуучин н.Энхбаяр “Хонхны дуу”-г цуурайтуулж, олны сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа.

sz

б

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arai l bn:
arai bish ee!hushuu bosgoh arai bish ee!
2014-12-08
balt:
yamar ch urlag goo zui alga! barag l doromjilson bna shdee! heh heniigee!
2014-12-08
хангай :
баруун талаас төв замаар хотын төв рүү орж явахад урдаас нэг нөхөр алцайгаад зогсчихсон, эвгүй л юм бна лээ. өөр газар байрлуулж болоогүй юм уу. наана чинь өмнө нь дүүргийн өндөрлөг гээд зүгээр дажгүй л зохиомжтой өндөрлөг байсан ш дээ. тэрийг авч хаяад л шал дэмий юм хийх юм даа.
2014-12-08
ццццццц:
манайхан нээрээ юу ч хийсэн болохгүй бүтэхгүй талаас нь харах юм. хийхгүй болохоор хийсэнгүй гэнэ тээд яах болж байна аа.анхны 7-с 2 нь хэт олон хөшөөтэй бусад 70,80 жил ардын дайснаараа цоллуулж ирсэн юм яаж хөшөөтэй байх юм бэ?????
2014-12-08
хоао:
ур хийц, зохиомж муутай юм. баримлын шавраар жаахан хүүхэд ч хийчмээр
2014-12-08
zochin:
saikhan hoshoo boljee, uneheer bugdiig sereesen duu shuu dee.humuus min omno ni yamar baisnaa ergeed neg bodooch!
2014-12-08
шударга бус:
нэг ардчилсан архичинд хөшөө босгож байхаар шил лааз түүж яваа хүүхдэд хөшөө босго.
2014-12-08
zochin:
yasan gej hushuu bosgoj baigaa um. tsag ueyee oloogui ajil. ard tumen chini tuildaj bna. aj ahuin negjuud chini haalgaa barij bna. an mongoliig aimaar ni shoroo umhuulj bna.
2014-12-08
нэг л их хөшөө дурсгал:
ардчилала монголчуудад ядуурал, баян хоосны ялгаа, архидалт, *далт, гэмт хэрэг, луйвар, авилгал гээд байж болох бүх муу муухайг авчирлаа....
2014-12-07
duraaraa durgisan garuud:
duraaraa durgisan hulgaichuud nerteigeer ni suhbaatariin talbai deer tavichaach.
2014-12-07
bish:
ene ch arai dendej bna aa
2014-12-07
zochin:
ardiin hyvusgaliin anhnii 7-goos hed ni hushuutei bilee.umnii hemjee,zereg zindaa gej baimaar.
2014-12-07
зочин:
өнгөрсөн үе тэмцэж ирсэн нөхдөө дурсаж тэдний баатарлаг тэмцлийг олон нийтэд ингэж сурталчилж байхгүй бол хүн бүр амиа хоохойлсон хүний төлөө гэх сэтгэлгүй болох байхаа энэ бол оршуулга биш хэн ч чамайг дурсгахгүй байх чинь л гутамшиг
2014-12-07
xotoo...:
nogoo enebish guain hosgoog ashgyi avzan...eniig bas udahgui podeznii yydend tavih bha...xot eronhii arxetektor xen gej mal bnaa odoo?
2014-12-07
xotoo...:
nogoo enebish guain hosgoog ashgyi avzan...eniig bas udahgui podeznii yydend tavih bha...xot eronhii arxetektor xen gej mal bnaa odoo?
2014-12-07
xotoo...:
nogoo enebish guain hosgoog ashgyi avzan...eniig bas udahgui podeznii yydend tavih bha...xot eronhii arxetektor xen gej mal bnaa odoo?
2014-12-07
kjak:
ene hot orshuulgiin gazar boloh ni ee
2014-12-07