Луганск мужийн иргэд гомдол гаргав
Украины зүүн хязгаарын Луганск мужийн иргэд Засгийн газартаа гомдол гаргасан тухай “Mirror.uk.com” мэдээллээ. Тус мужид өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цахилгаан тасарч, цэвэр усны хомсдол үүсчээ. Оросын Засгийн газраас илгээсэн хүмүүнлэгийн тусламж хангалттай бус байгаа учир мужийн ихэнх иргэн өлсч, даарахад хүрээд байна гэв.
1
Оршин суугчин өнгөрсөн сар “Бүгд Найрамдах Луганск улс”-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Игорь Плотницкийг шүүмжилж, ард түмнээ өлсгөж, дааруулж байна хэмээн буруутгажээ. Тэд “Бид даарч байна. Өлсч байна. Бидний ирээдүй бүрхэг байна. Бид өмнөх шигээ тайван амгалан амьдрахыг хүсч буй. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко биднийг мартаагүй гэдэгт итгэж байна. Игорь Плотницк эр хүн шиг амласандаа хүр” гэж хэлжээ.
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн НҮБ болон “Улаан загалмай”, “Хавирган сар” зэрэг олон улсын байгууллагууд мужийн иргэдэд хүмүүнлэнгийн тусламж үзүүлж чадахгүй байгаа юм. Тус мужид эрхээ тогтоосон салан тусгаарлагчид сайн дурынханд нэвтрэх зөвшөөрөл олгохгүй байгаа билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ