Уильям АНУ-д айлчлав

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нар АНУ-д албан ёсны айлчлалаа эхлүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг АНУ-д ирэх үед Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон албан хүмүүс угтан авчээ. Ханхүү, гүнжийг Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Цагаан ордондоо хүлээн авч, уулзжээ. 2011 онд Ерөнхийлөгч Обама Лондон төрийн айлчлал хийх үеэр ханхүү Уильямтай анх удаагаа уулзаж байжээ.

1

Ханхүү гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд байгаль орчны гамшгийн эсрэг форум уулзалт зохион байгуулахаар болжээ. Тус уулзалтын үеэр ханхүү Дэлхийн банкнаас санаачилсан “Зэрлэг амьтдын хууль бус наймаатай тэмцэх” талаар илтгэл тавихаар төлөвлөжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Лондон хотноо болсон олон улсын бага хурлын үеэр ханхүү Чарльз болон ханхүү Уильям нар “Зэрлэг ан амьтны хууль бус худалдааны эсрэг тэмцэх тухай тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч үүнийг АНУ, Их Британийн хоорондын харилцааг сайжруулах онцгой алхам гэж мэдэгджээ.

Тэргүүн хатагтай Мишель Обама өнөөдөр гүнж Миддлтонд АНУ-ын үндэсний түүхийн музей болон төв номын санг танилцуулахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ