Дахин нэг өнгөт арьст залуу амиа алджээ
АНУ даяар харамсалтайгаар амиа алдсан 18 настай Майкл Брауныг санан дурсч, түүний аминд хүрсэн цагдаагийн ажилтанг шийтгэхийг шаардаж, жагссаар байна. Аризона мужийн Финикс хотод өчигдөр болсон жагсаалын үеэр тус хотын цагдаа 34 настай, өнгөт арьст Румэйн Брисбон гэх залууг хоёр удаа буудаж, аминд нь хүрчээ. Гэрчүүд “Цагдаа амиа алдсан Румэйн Брисбоныг хар тамхи худалдаалж байна хэмээн сэжиглэн, халаасанд байгаа зүйлээ үзүүлэхийг шаардсан ч залуу эсэргүүцэл үзүүлсэн учир гал нээсэн” гэж “CBS” телевизэд ярьжээ.
1
Цагдаа мэдүүлэгтээ “Амиа алдсан хохирогчийн халаасанд буутай төстэй зүйл байсан, энэ бол аргагүй хамгаалалт” гэсэн байна. “Румэйн Брисбоны биед хар тамхи болон гар бууны аль ч байгаагүй бөгөөд харин машинаас нь хар тамхи болон гурван гар буу олдсон” гэж Финикс хотын цагдаагийн дарга Боб Сэйнс хэлжээ. Дээрх хэргийн дараа Финикс хотын оршин суугчид цагдаагийнхантай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн гэмтсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ