Селенаг залгамжлагчаа гэв

img

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон залуу дуучин Селена Гомезийг өөрийнхөө залгамжлагч хэмээн хэлжээ. Нью Йорк хотноо өчигдөр жүжигчин бүсгүйн тоглосон “Cake” кино нээлтээ хийсэн юм. Энэхүү арга хэмжээнд Селена Гомез оролцжээ. Анистон “Би Селенаг харах болгондоо өөрийнхөө залуу үеэ хардаг. Би энэ охин шиг үзэсгэлэнтэй байсан. Хажуугаар минь зөрсөн залуус бүр надтай болзохыг хүсдэг байсан. Үнэнийг хэлэхэд Селенаг гайхалтай амжилт, ирээдүй хүлээж байна. Тэрбээр дуулахаас илүү жүжиглэвэл одоо байгаа амжилтаа 2-3 дахин ахиулж чадна. Жүжигчин бүхэн өөрийн шавь болон залгамжлагчтай байхыг хүсдэг. Селена татгалзахгүй бол миний залгамжлагч болооч” гэж хэлжээ.

1

Кино нээлтийн дараа Селена инстаграмдаа Анистонтай хамт авахуулсан зургаа байршуулаад “Яагаад болохгүй” гэж бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
дэгий чи хөө бэлнэ байна уу хө
2014-12-07