Хар салхи гурван хүний аминд хүрэв

img

Филиппиний зүүн мужийг өчигдөр 19.00 цагийн үед  175 километр цагийн хурдтай “Typhoon Hagupit” хэмээх хар салхи дайран өнгөрчээ. Хар салхины улмаас гурван хүн амиа алдсан гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээллээ. Мөн 45 хүн сураггүй алга болсон бөгөөд тэднийг хайх ажлыг эхлүүлсэн байна. Хар салхи Лейте мужид хамгийн их хохирол учруулжээ. Тус мужид 89 байшин нурсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Засгийн газар гамшигийн бүс рүү 2000 гаруй аврагч болон шаардлагатай эм тариаг илгээсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр Самри, Лейте, Себу мужаас 1.5 сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Ерөнхийлөгч Бенигно Акинохар салхи дэгдэж буй бүс нутгуудад амьдарч буй иргэддээ анхааралтай байхыг сануулж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Бид хүчтэй, зоригтой байвал бүхнийг даван дийлэх болно” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ