Уильям Нью Йорк хотоор зугаалав

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нар АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр Нью Йорк хотноо очжээ. Тэднийг тус хотын дарга Билл де Бласио угтан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүүгийн бие төлөөлөгч Эдвард Лоунжийн мэдэгдснээр “Ханхүү, гүнж хоёр гурван хоногийн хугацаанд Вашингтонд байрлах ёстой байсан ч ийнхүү айлчлалынхаа төлөвлөгөөнд бага зэрэг засвар оруулахаар шийдвэрлэсэн юм. Тэд Нью Йорк хотоор зугаалж, алдрын гудамж болон хоёр дэлгүүрээр үйлчлүүлж хүү Жорж Александр Луид зул сарын бэлэг авсан” гэжээ.

1

Ханхүү өнөөдөр Цагаан ордонд “Зэрлэг амьтдын хууль бус наймаатай тэмцэх” талаар илтгэл тавихаар болсон юм. Мөн Ерөнхийлөгч Барак Обаматай зарим салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ