Сурагчид 35 хоног амарна
Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардахад хүрдэг. Энэ жилийн хувьд ч мөн адил ханиад, томуугийн өвчлөл ихсээд байгаа юм. Тиймээс БШУ-ны сайд асан Л.Гантөмөрийн тушаалаар бага ангийн сурагчдын амралтын хугацааг таван долоо хоног болгон сунгасан. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-оос эхэлнэ. Бага ангийхныг II улиралд зургаан долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрах юм байна. Хөдөө орон нутгийн сурагчид мал төллөх үеэр буюу III улирлаар хотын сурагчдаас нэг долоо хоног илүү амардаг тул энэ улиралд дунд ангийнхан хоёр долоо хоног, ахлах ангийнхан нэг долоо хоног амрахаар болжээ.
Амралтын хуваарь:
Нийслэлд,
Бага анги: XII.20-I.26
Дунд:I.03-I.26
Ахлах:I.10-I.26
Хөдөө орон нутагт,
Бага анги:I.10-II.09
Дунд: I.26-II.09
Ахлах: I.31-II.09
СЭТГЭГДЭЛ БИЧИХ