Цагдааг эсэргүүцэн жагсав

img

Грекийн нийслэл Афин хотноо эсэргүүцлийн жагсаал болж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид Засгийн газраа цагдаад хэтэрхий их эрх мэдэл олгож, ард түмнээ санаатайгаар заналхийлж байна хэмээн буруутгажээ. Тэд “Төрийн цагдаа иргэнээ хамгаалдаг байх учиртай”, “Цагдаа, гэмт этгээдүүд яг адилхан”, “Грекийн ард түмэн цагдаагаас айж байна” гэх лоозонгууд барьцгаажээ. Зургаан жилийн хугацаанд цагдаагийн гарт 6000 хүн амиа алдсан байна.


Өнгөрсөн наймдугаар сард Афинд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийнхан жагсагчдын эсрэг галт зэвсэг болон нулимс асгаруулагч хий ашигласан билээ. Мөн 11 жагсагчийг цагдаагийнхан бүлэглэн зодож аминд нь хүрсэн нь баримтаар нотлогдсон ч дээрх цагдаа нар шийтгэл амсаагүй аж. Нийслэлд өнгөрөгч долоодугаар сараас эхлэн “цагдаа нарын үйлдэл хяналтаас гарч бидэндтэй гэмт этгээдүүд шиг харьцаж байна” хэмээн буруутгасан жагсаал хэд хэдэн удаа зохион байгуулагдсан ч үр дүнд хүрээгүй юм.


Б.Дэлгэрцэцэг 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ