Амиа алдсан оюутнуудын нэгийг таньжээ

img

Мексикийн Герреро мужийн Багшийн их сургуулийн 43 оюутны нэгнийх нь цогцсыг таньж, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа алдсан оюутны цогцсоос хэд хэдэн шинжилгээ авч, ар гэрийнхнээр нь таниулсан байна. “Хохирогчийн нэрийг Александр Мора гэдэг. 22 настай. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард сураггүй алга болсон 43 оюутны нэг” гэж Герреро мужийн цагдаагийн дарга Хосе Луис мэдэгджээ.


Оюутнуудын аминд хүрсэн Геррерос унидос” гэмт бүлэглэлийн 15 гишүүнийг баривчилсан юм. Игуала хотын цагдаа нар эсэргүүцлийн жагсаал хийж, мөргөлдөөн гаргасан хэсэг оюутнуудыг баривчлан, “Геррерос унидосгэмт хэргийн бүлэглэлд хүлээлгэн өгснөө хүлээжээ. Гэмт хэргийн бүлэглэл оюутнуудыг Герреро мужийн Кокула гэх хотод аваачин амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шатааж, голд хаяжээ.


Б.Дэлгэрцэцэг 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дампуу мексик:
төр нь мафийн гараар орж сөнөж байгаагийн шинж
2014-12-08
kkkkkk:
hogiin tsgadaa nar haa saigui bhiim daaa.
2014-12-08