Люк Сомерсийг цаазалжээ
Йемений нийслэл Сана хотод
өнгөрсөн оны наймдугаар сард хулгайлагдсан, АНУ-ын иргэн, гэрэл зурагчин 33
настай Люк Сомерсыг террорист “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд өнгөрсөн баасан гаригт цаазлахаа мэдэгдсэн юм. Тус
бүлэглэлийн тэргүүн Аяман аль Завахири АНУ-ын Засгийн газар иргэнээ аврахын тулд хэт даврагчдын эсрэг явуулж
буй алан хядах ажиллагаа зогсоохыг шаардаж, гурван хоногийн хугацаа олгосон юм.Тэгвэл АНУ-ын
Засгийн газарт олгосон гурван хоногийн хугацаа дуусгавар болсон учир Люк
Сомерсыг цаазалсан тухай “www.mirror.co.uk” мэдээллээ.
Түүний амиа алдсаныг тус бүлэглэлийн тэргүүн Аяман аль Завахири мэдэгдээд “Обама биднийг басах хэрэггүй” гэж хэлжээ. Завахири төгсгөлд нь өнгөрсөн сарын эхээр АНУ-ын иргэнийг цаазалснаа мэдэгджээ. 56 настай Пиерре Коркиег өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сана хотын ойролцоогоос хэт даврагчдад барьцаалагдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ