Өнөөдөр материал хүлээж авах эцсийн хугацаа
МТҮП-аас мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэдээллийн технологийн салбарт ажиллах хүсэл, эрмэлзэлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд тус салбарт өсөн дэвжих боломжийг олгох зорилгоор зохион байгуулж буй “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор”-ын сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонирхсон эмэгтэйчүүдийн материалыг энэ сарын 8 -ыг дуустал МТҮП-ийн 222 тоотод хүлээн авах юм байна. Мөн ichinnorov@itpark.mn, ganpurev@itpark.mn хаягаар өөрийн овог нэр, албан тушаал, холбогдох утас зэрэг мэдээллийг илгээж бүртгүүлэх боломжтой аж.
а
Тус сонгон шалгаруулалт энэ сарын 26-ны өдөр МТҮП-ийн “IT Coworking Space” /217 тоот/ танхимд явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ