Маргарет Тэтчерийг шоглов
Их Британийн экс Ерөнхий сайд Маргарет
Тэтчерийн зурагтай ариун цэврийн цаас худалдаанд гарсан тухай “www.foxnews.com” мэдээллээ. Энэхүү цаас Шотландын ихэнх дэлгүүр, хоршоогоор худалдаалагдаж
эхэлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард “Шотланд Их Британийн бүрэлдэхүүнээс
гарч тусгаар улс болох уу” гэх асуулттай бүх нийтийн санал асуулга явагдсан юм.
Саналаа өгсөн иргэдийн 51 хувь нь тусгаар улс болохыг дэмжээгүй билээ. Харин
тусгаар улс болохыг дэмжсэн иргэд нэгдэж Маргарет Тэтчерийн зурагтай ариун цэврийн цаасыг худалдаанд гаргасан байна.
Шотландад суугаа Их Британийн элчин сайд Дэвид Скотт дургүйцлээ илэрхийлж, нэн даруй Маргарет Тэтчерийн зурагтай ариун цэврийн цаасыг худалдаанаас татахыг хүсчээ. Өнгөрсөн сар тусгаар улс болохыг дэмжигчид Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг жорлон дээр суулгаж буй баримлыг Шотландын төвд байрлуулж, дургүйцлээ илэрхийлсэн удаатай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ