
Төв аймгийн Лүн сумын хоёрдугаар баг “Худагийн ам” гэх газар иргэн Б, Д
нарын жолоодож явсан Кia prоnter маркийн автомашин эвдэрч, Зуун мод сумын хоёрдугаар багт
оршин суух 30 настай эрэгтэй Д осгож нас барсан байна. Уг хэргийг Төв аймгийн
цагдаагийн газарт шалгаж байна.
Мөн Налайх дүүргийн “Уурхайчдын ...тоот хашааны гадна хүн нас барсан байна”
гэх мэдээлэл өнгөрөгч ням гаригтт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн
дагуу шалгахад оршин суух хаяг
тодорхойгүй 50 орчим насны эмэгтэй нас ил харагдах гэмтэл, шархгүй осгож нас
барсан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд
гудамжинд унтаж гар, хөлөө хөлдөөх, осгож нас барах эрсдэл гардаг. Иймд иргэдийг энд тэнд явж байхад архи
ууж, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон хүн таарвал цагдаагийн
байгууллагад мэдэгдэж, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж туслахыг хүсч
байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ