Олланд, Путин нар уулзав
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн амралтын
өдрүүдэд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан
Назарбаевийн
урилгаар тус улсад төрийн айлчлал хийжээ. Ерөнхийлөгч өчигдөр эх орон руугаа
буцахаасаа өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзжээ. “Тэдний уулзалт хурлын
танхимд бус Москвагийн
“Внуково” нисэх буудалд болсон” гэж “www.foxnews.com” мэдээллээ.
Энэхүү уулзалтыг урьдчилан төлөвлөөгүй байсан ч өчигдөр 10.00 цагийн үед Путин, Олландтай уулзах хүсэлт гаргасан байна. Уулзалтын эхэнд Олланд “Путиний уулзах хүсэлт намайг олон бодолд автууллаа. Би энэ эрхэмтэй уулзахаар Москвагийн дээгүүр нисч явахад Украины зүүн хязгаарын асуудалд өөрийн эрхгүй анхаарлаа хандуулав. Би энэ хэргийн үнэнийг мэдэхийг хүсч байна. Энэ бүх утгагүй, асуултгүй хариултад хариулт авахын тулд тантай уулзахыг зөвшөөрөв. Бидний уулзалт үр дүнд хүрээсэй” гэж хэлжээ.
Путин Францын удирдлагуудад талархалаа илэрхийлээд “Франц, Орос нэг нэгнээ дэмждэг хамгаалдаг байхыг хүсч байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ