АН-ын бүлэг шинэ дарга томилсонгүй
УИХ дахь АН-ын бүлгийн энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэхээс гадна тус бүлгийн даргыг шинээр томилж магадгүй хэмээн яригдаж байсан. Харин хуралдаанаар шинэ даргын томилгоог хэлэлцээгүй байна. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат эхний асуудлууд шийдэгдсэний дараа намын бүлгийн даргыг шинээр томилох эсэхийг ярилцана гэсэн хариултыг өгөөд буй. Өөрөөр хэлбэл маргааш хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилж дууссаны дараа бүлгийн даргын томилгоо яригдах аж.
ө
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшиж буйтай холбогдуулан бүлгийн даргын албаа өгөх бололтой. АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн М.Батчимэгийн нэр яригдаж байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ