
Израйлийн нисэх хүчин Сирийн нийслэл Дамаск хотын хоёр дүүргийг бөмбөгдсөн тухай “
www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ үйл явдлын улмаас Сирийн
Гадаад хэргийн сайд Валид аль-Муалем
НҮБ-ын ерөнхий нарийн
бичгийн дарга Бан Ги Мүнээс Израйлийн эсрэг хориг арга хэмжээ авахыг хүсч, шаардах бичиг хүргүүлжээ. Тус шаардах бичигт “Израйль улс Сирийн тусгаар тогтнолд заналхийлж,
халдлагын улмаас улс оронд материаллаг хохирол учруулав. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлын хэмжээг тооцож нөхөн
төлбөр олгохыг хүсье” гэж бичжээ.
Сирийн Ерөнхийлөгч“Халдлага дахин гарахаас
сэргийлэхийн тулд НҮБ-ын дүрэмд заасны дагуу Израйлийн эсрэг хориг арга хэмжээ авч, хариуцлага тооц” гэж мэдэгджээ. Өчигдөр
17.00 цагийн үед Израйлийн нисэх хүчин Дамаскийн олон улсын нисэх буудал
болон Сири-Ливаны хилийн ойролцоо орших Ад-Димас хот руу агаарын цохилт өгсөн байна. Цохилт өгсөн газраас холгүй
Сирийн нисэх хүчний тусгай бааз байрладаг гэж “AFP”агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ