Дөрвөн сая долларын учрыг Т.Ганболд тайлбарлана
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин олон нийтийн мэдээллийн цахим хуудсаар дөрвөн сая долларын гүйлгээний баримт дэлгэсэн нь олны анхаарлыг татаж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн. Харин олон нийт үүний үнэнийг мэдэхийг хүлээж байгаа.
б
“Алтандорнод Монгол” компанийн зүгээс өнөөдөр энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, тус компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гэхдээ асуудлын гол учрыг тайлбарлах “Алтандорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвлэлийн хуралд ирж амжаагүй тухай тайлбарлав.
б
“Алтандорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “Энэ дөрвөн сая долларын төлбөрийн баримт NRI компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. NRI компани бол “Алтандорнод Монгол”-ын хувьцаа эзэмшигч биш. Манай компани ч мөн энэ NRI компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол ганболд гэдэг хүний хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ дөрвөн сая долларыг хэзээ, хэнд, юуны зориулалтаар яагаад шилжүүлсэн гэдэг асуудалд Ганболд захирал өөрөө тайлбар хийнэ. Би энэ компанийг төлөөлөхгүй” гэж мэдээллээ.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ