Төрийн ордны "шивнээ"
Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ажлаа аваад 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд Засгийн газрын бүтэц ямар байх, яамдуудын шинэ сайд хэн байх вэ зэрэг асуудлууд оньсого таавар мэт хүн бүхний анхаарлыг татсан сэдэв байв.Ерөнхий сайдын хувьд УИХ дахь улстөрийн намуудад Засгийн газарт хамтран ажиллах урилга илгээж, удтал зөвшилцөн байж АН, МАН, МАХН –аас сайдууд томилогдохоор болсон юм. Харин ИЗНН-ын хувьд УИХ-д хоёрхон суудалтай тул нэг дэд сайд, нэг Байнгын хорооны дарга, нэг Агентлагийн дарга томилуулахаар тохирсон гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Өнгөрөгч пүрэв гаригт Засгийн газрын бүтэц батлагдаж, АН-аас 10, МАН-аас 6,Шударга ёс эвслээс 3 сайдын нэр тодруулахаар болсон. Намууд хамгийн боломжтой гэсэн эрхмүүдээ сонгож, өнөөгийн эдийн засгийг өөд татах “Шийдлийн” Засгийн газрыг бүрдүүлэхээ мэдэгдсэн билээ.
a
Тэгвэл өнгөрөгч баасан гаригт намууд нэрсээ баталж, Ерөнхий сайд шинэ бүтцээ өргөн барих хуулийн хугацаа дуусах сүүлийн өдөр байсан юм. Ингээд эл өдрийн 17 цагийн үед МАН-ын зүгээс Засгийг газарт орж ажиллах 6 гишүүнээ улс орны төлөө сонголоо хэмээн мэдэгдсэн. АН-ын хувьд 9 сайдынхаа нэрсийг хэдийнээ тодруулсан гэдгээ мэдэгдэж байв. Харин МАХН-МҮАН Шударга ёс эвслийн хувьд Монгол Улсын сайдад М.Энхсайханыг маргаангүй дэвшүүлсэн бол Батлан хамгаалахын яам, Эрүүл мэнд спортын яаманд хэнийгээ сайдад дэвшүүлэхээ шийдвэрлэж чадахгүй 21 цаг хүртэл хуралдсан. Энэ хоёр яаманд ажиллах сайдууд нь хэн байх вэ гэдэг дээр нилээн ширүүн маргаан өрнүүлж, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон, Төрийн шагналт мэс засалч, анагаах ухааны доктор Л.Жамбалжав, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарын нэрс дуулдаж байв.
a
Гэвч МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдааны шийдвэрээр Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайдад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарын нэрийг дэвшүүлсэн. Ингээд дээрх яамдын сайдад нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхий сайдад өргөн барьснаар Байнгын хороодоор хэлэлцэх байв.
a
Шударга ёс эвслийг хэтэрхий удаан хүлээлээ хэмээн үзэж тэднийг нэрсээ гаргах хооронд Ерөнхийлөгч АН, МАН-аас нэр дэвшигчидтэй уулзаж, Байнгын хороодоор хэлэлцэн баталж, УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн юм. Шударга ёс эвслийн зүгээс нэр дэвшигчдээ өргөн мэдүүлчихлээ, одоо Байнгын хороогоор хэлэлцээд чуулганаар оруулчихна хэмээн өгүүлж байсан ч УИХ-ын дарга З.Энхболд шөнийн 00.30 цагт чуулганыг хааж, мягмар гаригт буюу маргааш чуулганаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
a
Засгийн газрын шинэ сайдуудын нэрс тодорсон энэ орой Төрийн ордонд бухимдсан, сандарсан, яарсан, баярлаж, догдолсон дүртэй эрхмүүд салхи татуулан алхалсан үдэш байв. Харин шинэ сайдууд УИХ-аар батлагдангуут тамга тэмдэгээ хүлээж авна, бэлтгэлтэй хүлээж бай гэж үүрэгдсэн учраас яамдууд шөнө дунд хүртэл сайдаа хүлээсэн ажилтнуудын хөлд дарагдсан юм билээ.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ