“Цагдаа-ар гэрийнхэн” уулзалт болжээ

img

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсээс цагдаа, ар гэрийн холбоог сайжруулах, хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах, тэдний санал, сэтгэгдлийг сонсох, нийгмийн асуудлыг нь судлах зорилгоор “Цагдаа-ар гэрийнхэн” уулзалтыг зохион байгуулжээ.

а

Уулзалтанд хэлтсийн 68 алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, газрын удирдлагыг төлөөлөн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чинболд оролцон алба хаагчдын ар гэрээс гаргасан санал, асуулт, хүсэлтэнд хэлтсийн дарга, хэсгийн дарга нарын хамт хариулт өгч, хариуцан ярилцсан байна. Оролцогчдод хамгаалалтын газар, хэлтсийн танилцуулж, алба хаагчид өөрийн урлагийн тоглолтыг сонирхуулжээ.

б Түүнчлэн алба хаагчдыг ажилах нөхцөл бололцоогоор хангаж, үүргээ гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэн өгч буй зургаан алба хаагчийн ар гэрийнхэнд дурсгалын зүйл гардуулсан байна. Гэр бүлийнхэний зүгээс алба хаагчдыг үүрэг гүйцэтгэхэд бүхий л нөхцөл бололцоогоор хангаж, дэмжих, шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан энэхүү арга хэмжээг дахин зохион байгуулж байх хэрэгтэй гэжээ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ