Хүмүүжигчид випашяна бясалгалд хамрагдав
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Монголын випашяна төв”-тэй хамтран арваннэгдүгээр сарын 26-наас энэ сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хорих 415 дугаар ангийн хүмүүжигчдийг випашяна бясалгалд хамруулсан байна.
й
Хүмүүжигчид 10 хоногийн хугацаанд тусдаа вакум орчинд байж, ном, сонин уншихгүй, телевиз үзэхгүй, хоорондоо дохио зангаагаар ч харьцахгүйгээр өглөөний 4.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл 10 цагийн турш бясалгажээ. Тус хорих ангид олон удаагийн давтан гэмт хэрэг үйлдсэн 500 гаруй хүмүүжигч ял эдэлдэг бөгөөд энэ удаад 42 хүмүүжигч, 2 албан хаагчийн хамтаар випашяна бясалгалд хамрагдсан аж.
й
Энэхүү бясалгалд хамрагдсанаар хүмүүжигчид сэтгэлийн гүнд хуримтлагдсан стрессийн давхарга, буруу дадал зуршлаа өөрчилж, уур уцаараасаа салахаас гадна өнгөн хэсэгтээ төдийгүй сэтгэлийн гүнээсээ амгалан тайван байдал, аз жаргалыг мэдэрч, хувиа хичээхээ больж, бусдыг хайрлан өрөвдөх энэрэнгүй сэтгэлтэй болно гэж үзжээ.
й
АНУ-ын Алабама мужийн чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчид випашяна бясалгалд хамрагдаж, бодит үр дүнд хүрч чадсан гэнэ. Цаашид олон хүмүүжигчдийг энэхүү бясалгалд хамруулж, амьдралдаа алдаж, оносон залуусын сэтгэлийг, сэтгэлгээг өөрчлөн, зөв хүн болгон төлөвшүүлэхээр зорьж байгаа ажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ