Путинийг шүүмжлэв
Германы Канцлер Ангила Маркель “Die Welt am Sonntag” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард түмнээ олон улсаас тусгаарлаж, яг л муу хүн шиг аашилж байна. Путин өнгөрсөн есдүгээр сард Европын орнуудаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авалтаа зогсоосны дараа ард түмнээ тусгаарлаж, Оросыг тойруулан өргөстэй хана босгох ажлаа эрчимжүүлсэн. Энэ бол буруу” гэж хэлсэн байна.
1
Канцлер мөн Оросын удирдлагуудыг буруутггасан байна. Тэрбээр “Зүүн европын орнууд Европын холбоонд нэгдэж, гишүүнчлэлийн эрхтэй болохыг хүсч буй ч Оросын дарамт шахалтаас болж хойшлуулсаар байна. Орос Европын холбоотой нэгдэх шийдвэр гаргаад буй Гүрж, Украин, Молдавыг эдийн засаг болон бусад салбарт хориг тавьж, хүчээр хямрал үүсгэж байгаа” гэсэн байна. Канцлер Украины зүүн хязгаарт болж байгаа хямралд Орос болон Путин шууд хамааралтай хэмээн ярилцлагынхаа үеэр дурьджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ