Хар салхи 21 хүний аминд хүрлээ
Филиппиний Онцгой байдлын яамнаас мэдээлснээр зүүн мужуудыг дайрсан “Typhoon Hagupit” хар салхины улмаас 21 хүн амиа алдсан гэв. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь барилгын нурингад даруулжээ. Мөн хар салхины улмаас 1200 орчим байшин нурсан гэв. Нурсан барилгуудын дотор хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилга байгаа гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Засгийн газар өчигдөр гамшигийн бүс рүү 50 мянган ам.долларын үнэ бүхий эм тариаг илгээж, аврагчдыг сураггүй алга болсон иргэдийг яаралтай олохыг үүрэгджээ. “Улаан загалмай” нийгэмлэг Филиппинд 20 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Хар салхи дэгдсэн эхний өдөр 45 хүн сураггүй алга болсон бол өчигдөр 154 хүн сураггүй алга болжээ. Зүүн мужийн Самарын арлын Долорес тосгоны 80 хувь нь эвдэрч сүйрчээ. Засгийн газар “Typhoon Hagupit” хар салхины хохирлын хэмжээг 5 тэрбум ам.доллар гэж урьдчилан тооцоолжээ. Өнгөрсөн жил дэгдсэн хар салхины улмаас 6000 хүн амиа алдаж, 700 гаруй хүн сураггүй алга болсон юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ