Ц.Цолмон, Г.Шийлэгдамба нарыг дэмжив
Аюулгүй байдлын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Батлах хамгаалахын сайдаар Ц.Цолмонг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилохыг дэмжив.
Мөн Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Тус байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад Г.Шийлэгдамбыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүн Эрүүл мэндийн сайдаар Г.Шийлэгдамбыг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ