Сурагчид мэдээлэл авлаа

img

“Олон нийт-Цагдаа хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор дүүргийн цагдаагийн хэлтсүүд дүүрэг бүрийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан үйл ажиллагааг 10 хоногийн хугацаанд зохион байгуулжээ.

ыө Уг үйл ажиллагаанд нийслэлийн 135 ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн 412 бүлгийн 14670 сурагч оролцжээ.  Тэдэнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын болон олон нийтийн цагдаагийн ажилтны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлж 5830 ширхэг 13 төрлийн сэрэмжлүүлэг зурагт хуудсыг тараажээ.

б Энэ үйл ажиллагаа  нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар болон бусад цол тэмдэг зэргийг таних анхан шатны мэдээлэл өгсөн гэж албан хүн дүгнэж байна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ