Багшийнхаа үгэнд ороогүй боксчид хөөгджээ
Монголын боксын холбооны удирдах зөвлөл хуралдаж, хэд хэдэн тамирчинг шигшээ багаас хасчээ. Энэ талаар боксын холбооны албаны хүнээс тодруулахад "Энэ шийдвэр үнэн. ОУХМ Х.Энхдэлгэрийн хувьд насаа дарж, тэмцээнд оролцсон нь илэрсэн. Инчёны Азийн наадамд оролцохоор явж байхдаа хил дээр шалгагдах үеэр энэ үйлдэл нь илэрсэн. Хэрвээ Х.Энхдэлгэрийг тэмцээн уралдаан оролцуулна гэвэл боксын холбоо их хэмжээний торгууль төлнө. Тиймээс бид Х.Энхдэлгэрт мэргэжлийн боксчин болох санал тавьсан. Боксын холбоо ч дэмжинэ гэдгийг хэлсэн. Х.Энхдэлгэрт илүү боломж олгосон байж ч магадгүй" гэсэн тайлбарыг өгөв.
и
Харин эмэгтэй тамирчдын хувьд дасгалжуулагчийнхаа үгэнд ороогүй, өмнөөс нь хэрэлдсэн нь шигшээ багаас хөөгдөх шалтгаан болжээ. ОУХМ М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ нар бүлэг байгуулж, багш нарынхаа эсрэг ажилласан. Тиймээс шигшээ багаас хассан гэдгийг хэлж байна. Шигшээ багаас хассан гэдэг нь төсвийн мөнгөөр ямар нэг тэмцээнд явах эрх нь хасагдаж буй аж. Харин уг тамирчид өөрсдийн мөнгөөр гадаад, дотоодын тэмцээнд оролцох эрх нь нээлттэй байгаа гэдгийг албаны хүн дуулгаж байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ