Шүүгч хэргийн оролцогчидтой холилдоод явж байдаг

img

Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

ыб

-Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Бид өнөөдөр орон нутагт шүүхийн багц хууль хэрхэн хэрэгжиж, шүүхийн шинэчлэл яаж өрнөж буйтай танилцлаа. Харин та энэ бүхнийг хэрхэн харж байгаа вэ?

-Шүүхийн шинэчлэл бусад улстай харьцуулахад жаахан хоцорсон ч цагаа олсон алхам болсон. Манай шүүхэд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байсан. Шинэчлэлийн хүрээнд шүүхийн захиргааны ажлыг шүүн таслах ажиллагаанаас салгасан, шүүгчийн сонгон шалгаруулалт өндөр болсон, иргэд, хэвлэл мэдээлэлд нээлттэй болж тодорхой нөхцөл бололцоогоор хангасан. Хөдөлмөрийн хөлсийг нэмж, шүүхийн болон шүүгчийн аюулгүй байдлыг хангах тусгай албатай болсон гээд хэрэгтэй зүйлүүд байна. Хуучнаасаа өөр болсон. 

ө

-Сум дундын 14 дүгээр шүүх ачаалалтай ажиллаж байна уу.

-Ачаалалтай байна. Хүн ам олонтой, томоохон суурин газруудын нэг болохоор хэрэг, маргааны төрөл, ачаалал их. Зарим ачаалал багатай аймгийн шүүхийн нэг жилд шийдэж буй эрүү, иргэний хэрэг, маргааныг манай шүүхийн нэг шүүгч шийдвэрлэж байгаа байхгүй юу. Тийм их ялгаа, зөрүүтэй.

б

-Танай шүүх хэдэн шүүгчтэй вэ. Одоогийн байдлаар хэдэн хэрэг хянан шийдвэрлээд байна.

-Манайх долоон шүүгчтэй. Гурав нь эрүүгийн хэрэг, дөрөв нь иргэний хэрэг шийдвэрлээд явж байгаа. Удахгүй нэг шүүгч томилогдож ирээд найман шүүгчтэй болно. Энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 1543 нэхэмжлэл хүлээн авч, 953 хэрэг шийдвэрлэжээ. Нийт нэхэмжлэлээс хуулийн шаардлага хангахгүй 308 нэхэмжлэлийг буцаасан. Мөн шүүх хуралдаан дээрээс буцсан буюу нэхэмжлэгч, хариуцагч нь шүүх хуралд ирээгүй учраас 42 нэхэмжлэл буцсан байна. Өнөөдрийн байдлаар 156 нэхэмжлэл үлдсэн байна даа.

Эрүүгийн хэргийн хувьд 279 хүнд холбогдох 200 хэрэг шийдвэрлэсэн 34 хэргийн үлдэгдэлтэй байна. Гурван шүүгчийн нэг нь өвчлөөд хоёр шүүгчид хэрэг овоороод байгаа. Нэг шүүгч жилд 250-300 иргэний нэхэмжлэл, 50-60 эрүүгийн хэрэг шийдвэрлэдэг гэсэн үг. Энэ нь бага ачаалалтай аймгийн шүүхийн бүтэн жилийн ажил.

б

-Үүнд та ямар гарц харж байна вэ?

-Шүүгчийн орон тоог нэмээд эрүү, иргэнээр нь дагнуулж ажиллуулах шаардлагатай байна. Төрөлжөөд, дагнаад ирвэл шүүгч илүү мэргэшиж, алдаа багасна. Угаас шинэ хууль батлагдвал дагнахаас өөр аргагүй юм байна билээ.

б

-Та Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлж байна уу?

-Тиймээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхийн тулд наана нь өчнөөн хурал хийхээр тусгасан байсныг та ч харсан байх. Энэ бүх хуралд хоёр хэрэг давхар шийдэж буй шүүгч орно гэдэг бэрхшээлтэй асуудал. Мөн шүүхэд үүсдэг бас нэг асуудал бол шүүх хуралдаан хойшлох. Энэ нь хэргийн оролцогчдод чирэгдэл учруулж, шүүгчдэд хий ачаалал үүсгэдэг. Ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөтэйгээр нэг шүүх хурлыг хугацаанд хийж амжихгүй хойшилдог байдаг юм чинь олон удаа хурал хийдэг болохоор маш их чирэгдэл үүсэх байх.

б

-Ямар нэг шалтгаанаар шүүх хурал хойшлоход шүүгчид болон бусад хүмүүст асуудал үүсгэдэг...

-Манайхан цаг хугацааны үнэ цэнийг мэддэггүй. Түүнийг бодит тоо, мөнгө, төгрөгөөр илэрхийлэх гээд байдаг. Шүүх хурал зарлахад маш их хөдөлмөр ордог. Мэдээлэл холбооны хэрэгслээр зарлах, бичиг хүргэгч хэргийн олон оролцогчийг дуудаж цуглуулах, энд, тэндээс зардал чирэгдэл болж хүмүүс ирдэг. Гэтэл хойшилж, ялихгүй шалтгаанаас хүмүүсийн маш их цагийг дэмий үрчихэж байгаа юм.

б

-Та тэгэхээр анхан шатны шүүхийг дагнан байгуулах хэрэгтэй гэж үзэж байна уу?

-Шүүх тойргийн журмаар байгуулагдаж байна гээд давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн гэж төрөлжүүлэн байгуулсан. Уг нь анхан шатны шүүхээ дагнан байгуулсан бол зүгээр байсан. Ачаалал ихтэй газрынхаа шүүхэд орон тоог нэмж өгөөд төрөлжүүлсэн бол алдаа зөрчил бага гарна. Давж заалдах өргөдөл, гомдол багасна. Анхан шатны шийдвэрийн 4-5 хувийг давж заалддаг.

б

-Бид танай шүүхийн нөхцөл байдалтай танилцлаа. Байр, танхимын хувьд нийслэлийн зарим дүүргийн шүүхээс илүү санагдлаа.

-Манай шүүхийн байр хуучин хүнсний үйлдвэрийн байрны нэг салбар байсан гэдэг. Энэ байранд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Сум дундын 14 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх гээд нийт дөрвөн шүүх үйл ажиллагаа явуулж байна. Тохижилт, тав тух бололжийн. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд захиргааны ажлыг шүүн таслах ажиллагаанаас ялгаж өгсөн нь оновчтой шийдэл болсон. Одоо Ерөнхий шүүгч сандал, ширээнд санаа зовохгүйгээр зөвхөн шүүн таслан ажиллагаандаа л анхаардаг боллоо шүү дээ. Манай энэ байр өрөө тасалгаа хүрэлцэхгүй асуудал гарахгүй боловч шүүхийн зориулалтын байр шаардлагатай байгаа юм. Шүүх хуралдааны танхимд шүүгч, хэргийн оролцогчид нэг хаалгаар орж, гардаг. Шүүх хурал завсарлах үед ч, наанадаж бие засах гээд гарахад ч шүүгчид, хэргийн оролцогчидтой холилдоод явж байдаг. Үүнийг харгалзан үзэж, манай шүүхийн тамгын газрынхан шинээр шүүхийн байр барих газар авсан байна лээ.

б

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тахарын албатай болсон. Энэ албатай хэрхэн уялдаж ажиллаж байна вэ?

-Хуучин шүүхийн аюулгүй байдалд анхаардаггүй байсан. Хэн нэгэн этгээд шүүхэд нэвтэрч халдлага үйлдэхэд хэн ч мэдэхээргүй. Жижүүр гээд тэтгэвэрт гарсан настайвтар хүн нэг буланд сууж байдаг. Шүүгчийн өрөөнд хэн дуртай нь орж ирэн, элдвээр доромжилдог, ёс зүйдээ захирагдаад бид тэдний өмнөөс дуугарах, эсэргүүцэх ямар ч эрхгүй учир чимээгүй л байх. Эмх журам сахиулах нэг цагдаатай ч хамгаалалт, эргүүл гээд шаардлагатай юманд дайчлагдаад явчихдаг. Олон шүүгдэгчтэй хэргийн оролцогчийг мөрдөн, цагдан хорихоос авчрах, ээдрээтэй иргэний хэргийн оролцогчид сэтгэлийн хөдөлгөөндөө автан шүүгч рүү дайрах, барьж авах зэрэгт шүүгч ямар ч хамгаалалтгүй байдаг байсан. Харин шинэчлэлийн хүрээнд Тахарын алба байгуулагдаж, алба хаагчид шүүхэд ажилласнаар шүүхийн, шүүгчийн, хуралдааны аюулгүй байдал хангагдаж байна. Ер нь хүмүүсийн шүүхэд хандах, хандлага, ухамсар өөр болж байгаа. Шүүхийн үүдэнд дүрэмт хувцастай хүн зогсоод бусдыг цочоох биш шүүхтэй харилцах харьцаанд өөрчлөлт орж, хүндэтгэлтэй харьцаж эхэлж байна. Хэргийн оролцогчийг удаа дараа дуудаад хуралд ирэхгүй бол бид мухарддаг байлаа. Гэтэл одоо албадан ирүүлэх захирамж гаргаад тэр хүнийг аваад ирдэг боллоо. Зөвхөн манай улс Тахарын алба гэж хаана ч байхгүй юмыг бий болгох гээд байгаа юм биш. Дэлхийн улс, орнуудад шүүхийг хамгаалдаг ийм байгууллагууд байдаг.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголд хамгийн их ажилтай цаг наргүй ажилтай хүмүүс шүүгч нар цалин маш багатай цалинг нэмэх хэрэгтэй шоронд орох хүмүүс их байгаа учир
2014-12-23
zochin :
mash zuv zuiliig hundun yarisan bn. turiin 3n erh medliin neg boloh shuuhed anhaarah tsag ali deer bolson shde. bair ni hurtel hunsnii uildweriin bair geheer arai l denduu orhigduulsan bgan shuu
2014-12-11
zochin:
huuliin hugatsaa gedegees bolj mash ih hugatsaa aldaj huuli zorchigchidud yl zavshih bolmj garaad baih shig sanagddag huuliin baiguullaguudaas alivaa asuudliin unen muniig togtooh gej arai nuhatstai handdag ni shuuh tsagdaa prokuroriinhan bol itgeltgui tegeed ch huulai sain oilgodoggui ym shig haragddag ted zuvhun eruugiin huulias busdiig ni oilgodgui baih tegeed huulichid geed baigaa shuu
2014-12-10
zochin:
huuliin hugatsaa gedegees bolj mash ih hugatsaa aldaj huuli zorchigchidud yl zavshih bolmj garaad baih shig sanagddag huuliin baiguullaguudaas alivaa asuudliin unen muniig togtooh gej arai nuhatstai handdag ni shuuh tsagdaa prokuroriinhan bol itgeltgui tegeed ch huulai sain oilgodoggui ym shig haragddag ted zuvhun eruugiin huulias busdiig ni oilgodgui baih tegeed huulichid geed baigaa shuu
2014-12-10
hoooolk:
shuuh deer ochood gat*g
2014-12-09
tahar:
sagdaad bish shuuhiin shiidver guitsetgej baigaa humuust
2014-12-09
3334:
www.ankasanat.com/products/akrilik-boya/
2014-12-09