Хэт даврагчид мөнгөн тэмдэгттэй болжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн өнгөрсөн сард өөрийн гэсэн зоосон мөнгөтэй болно гэдгээ Засгийн газартаа мэдэгдсэн юм. Тэгвэл хэт даврагчдын мөнгөн тэмдэгт бэлэн болж, өчигдрөөс гүйлгээнд орж эхэлсэн тухай “www.vox.com” мэдээллээ. Энэхүү мөнгөн тэмдэгтийг арабын орнуудын мөнгөн тэмдэгтүүдийн адилаар динар хэмээн нэрлэсэн байна.
1
Хэт даврагчид эрхээ тогтоосон Иракийн зүүн хэсэг болон Ливи, Сирийн зарим мужид энэхүү зоосон мөнгөөр л гүйлгээ хийх аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэт даврагчид эрхээ тогтоосон бүс нутгуудад амьдарч буй хүмүүсээс хуучин мөнгөн тэмдэгтүүд болон үнэ бүхий зүйлийг нь хурааж, оронд нь өөрсдийн шинэ мөнгөн тэмдэгтээ өгчээ.
Засгийн газраас мэдээлсэнээр хэт даврагчид 100 сая ам.доллартой дүйцэхүйц үнэ бүхий динарыг гүйлгээнд оруулсан гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ