Ц.Цолмон: Батлан хамгаалахын салбарыг удирдаж чадна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимд орж ажиллах гишүүдийнхээ нэрийг
намууд өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан билээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы
хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэхээс өмнө зарим нэр дэвшигчээс байр
суурийг нь авсан юм. Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ц.Цолмонгийн байр
суурийг хүргэж байна.
-Та Батлан хамгаалах салбарыг удирдаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Би дипломатч хүн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан байсан туршлагатай. Энэ салбарыг бодлогоор зангидаад удирдаж чадна гэж бодож байна. Батлан хамгаалахын салбар миний хувьд шинэ салбар биш.
-Танайд шадар сайдын суудал оногдох ёстой байсан гэж ярьцгаасан. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Үүнд би санаа зовоогүй. АН-тай байгуулсан гэрээгээр дөрвөн квот гэдгийг яг хатуу заагаагүй. Өөрчилж болно гэсний дагуу л өөрчлөгдсөн болов уу.
Харин “Шударга ёс” эвслээс Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамбаас чуулганы танхимд орохын өмнө дараах тайлбарыг авсан юм.
-Таныг эрүүл мэндийн салбарын буюу мэргэжлийн хүн биш гэж шүүмжлэх хүмүүс байна. Энэ салбарыг удирдахад хэр тохиромжтой хүн гэж өөрийгөө үзэж байна вэ?
-Тохиромжтой эсэхийг одоо хэлэлцэнэ. Гишүүд чуулганд энэ талаар үгээ хэлэх байх. Би ч бас чуулганд энэ талаар өөрийнхөө байр сууриа илэрхийлнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ