Агаарын бохирдлыг бууруулахаас ажлаа эхэлнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхоролыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигчид  асуулт тавьж байгаа юм.



УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Та дэмжигдээд гараад ирвэл давхар дээлээ тайлах уу.  Танай намын зарим гишүүд одоогийн даргадаа захидал бичиж, нэлээн шүүмжлэлтэй хандаж байна лээ. Та үүнтэй санал нэг байгаа юу?

-Манай нам асуудлаа Удирдах зөвлөл, намын бүлэг дээрээ ярьж оруулж ирсэн. Би Завханы ард түмнээс орж ирсэн гишүүн. Таны хэлж байгаагаар давхар дээлтэй гишүүн болох юм байна. Би Ө.Энхтүвшин даргын захидлыг уншаагүй байна.


УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Газартай, газрын наймаатай холбоотой асуудлыг цэгцэлж өгөөч ээ. Бүхэл бүтэн уулаар нь хашаа татаад барьчихсан. Хэний эзэмшил нь тодорхойгүй байдаг. Газрын наймааны талаар яам  яаж ажиллах вэ? 6,7 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Хэдэн төрийн албан хаагчийг цалингүй болгож байгааг хэмнэлт гээд байх юм. Хогны уутанд гэр хорооллын гишүүд шүүмжлэлтэй ханддаг.


-Байгаль орчноо хайрлах, нөхөн сэргээх, гадаадын сайн чанарыг технологийг оруулж ирэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Хог хаягдлын үйлдвэрийг байгуулах асуудлаар нийслэлтэй хамтарч  ажиллах ёстой гэж бодож байна.


УИХ-ын гишүүн А.Бакей:

-Хамтарсан Засгийн газрын үед сайн ажил хийгдвэл тухайн гишүүн, нам өөрийгөө дөвийлгөдөг, саар ажил хийгдвэл эрх баригч нам руугаа чихдэг. Энэ байдлыг болих хэрэгтэй.


-Хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал нь өөрөө улс төрийн том зөвшилцөл, ойлголцлын хүрээнд хийгдсэн зүйл. Эдийн засаг хямарсан хүнд байдлаас гарахын тулд улс төрийн намууд хамтарч, Шийдлийн Засгийн газар байгуулсан.  Ардчиллын үнэт зүйлийг умартсан нь хамгийн гол алдаа байсан болов уу. Монгол Улс хамтарсан Засгийн газар байгуулж, эв нэгдэлтэй байх үед монголчуудын амьдрал дээшилсэн. Өнөөдөр уул уурхайн салбарыг эдийг засгийн эргэлтэд оруулсан нь хөгжлийг урагшлуулсан гэж ойлгодог. Байгаль орчны яаманд очоод хамгийн түрүүнд агаарын бохирдлыг бууруулах залгамж ажлыг хэрэгжүүлнэ. Ногоон хөгжилтэй холбоотой асуудлаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал  дээр анхаарах ёстой.


Гишүүд нэр дэвшигчээс асуулт асуусны дараагаар үг хэлж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ажлаа аваагүй байж хаанаас идхээ товолчих юмаа.чадах уу урдах хүмүүс чадаагүй шүү ингэж яривал ч удахгүй дээ.бас бурмаа та 2 ядаж давхар дээлээ тайл ичээчээ.
2014-12-09
kkkk:
harj baigaarai ta nar odoo uur shini baahan zuuh hujaad hiilgene tegeed nuurs tulsen ch utaa gardgui ee geed gutsna daaaa bas odoo ariin heden nuhudiinh ni tolgoi ajilj garna daa kkkkkk
2014-12-09
bolor:
odii tom bolchihood ulgert itgene gej baihgui shuu,saidaa
2014-12-09
kalki:
yaj gedegt ed nariin tolgoi hurehgui l dee. mongolchuud togloi muutaidaa l ingej zovj baigaa, uhaantai uls bol ali ert heregtei yumaa zohion buteegeed hiichihsen shiidchihsen baigaa
2014-12-09