Д.Оюунхоролыг БОНХАЖ-ын сайдаар томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
БОНХАЖ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Гишүүд байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх, уул уурхайтай холбоотой байгалийн
сүйрлийг анхаарах, салбарын экс сайд С.Оюунтай уялдаатай ажиллах зэргээр захиж
байлаа. Ингээд БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхоролыг томилох санал хураалт явуулахад
гишүүдийн 93,2 хувийн саналаар дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ