Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөнө

img

Ардчилал хүний эрхийн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр МАН-ын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор МАН-ынхан маргааш 12:00 цагт Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөнө.

р

Өдгөө 25 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгоход түүнийг багагүй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тодруулбал, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн  мөчид  Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь  Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн юм. Эгзэгтэй  үед  тэрээр түүхэн шийдвэр гаргаж,  Улс төрийн товчоог  бүрэн бүрэлдэхүүнээр  огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд үлдсэн байдаг. Үүгээрээ Монголд ардчилал бүрэн ялахад түүхэн гавьяа байгуулж, ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн Ж.Батмөнх агсныг ардчиллын партизанууд ч хүндэтгэн дурсаж явдаг билээ.

р

Ж.Батмөнх нь  их сургуулийн багшаас  хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчлийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gooool:
choibalsan hoshoond turemgii ch gesen
2014-12-09
бибид:
увс амйгийн хяргас сумын хїн дээ.энэ увсынхан нээрээ монголын тєрд их хувь нэмэр оруулж байна шїї
2014-12-09