Украинд “чимээгүй өдөр” тохиож байна

img

Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид Засгийн газартайгаа байгуулсан гал зогсоох гэрээний хугацааг сунгахыг хүсч өнөөдрийг “чимээгүй өдөр” болгон зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ өдөр зүүн хязгаар болон хямралтай бүс нутгуудад хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид болон армийнхан харилцан галаа зогсоож, нэг өдөр галт зэвсгээс татгалзаж буй. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко “Чимээгүй өдөр” Украинд ганцхан өдөр тохиохгүй. Засгийн газар салан тусгаарлагчдад алдсан газар нутгаа цус урсгахгүйгээр эргүүлэн авах болно” гэж хэлжээ


Өнөөдөр Белорусын нийслэл Минск хотноо чимээгүй өдрийг тохиолдуулан Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээний хугацааг сунгах асуудлаар олон улсын хамтарсан уулзалт болох юм. Энэхүү уулзалтад Ерөнхий сайд Арсений Яценюк оролцох бол салан тусгаарлагчдыг төлөөлөн хэн оролцох нь тодорхойгүй байна.


Энэ оны тавдугаар сард Засгийн газар болон салан тусгаарлагчид харилцан гал зогсоох гэрээг анхлан байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм. “Гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс өнгөрсөн аравдугаар сарын 29-ны байдлаар 1000 хүн амиа алдсан” гэж НҮБ мэдээлсэн билээ.


Чимээгүй өдрийг тохиолдуулан НҮБ-ын төлөөлөгчид зүүн хязгаарт амьдарч буй иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagii:
namaig donechekt surdag bxad bvx xvmvvs n oros xeleer yardag orsuud ix yum xiij ogsondoo
2014-12-10
үнэн:
хэдхэн монголчууд хаа байгаа украйны асуудал хүрч маргалдаад яах ч вэ дээ! салан тусгаарлагчдыг анхнаас нь оросууд ѳдѳѳсѳн баримт гарсаар байгаа, оросын туг бариад жагсцгаадаг байсныг бүгд санаж байгаа. тэд оросууд, гэхдээ украйны оросууд. ингэж ард түмнээсээ сална, оростой украйны талыг салгаж аваад нийлнэ гэж бодож дайн дэгдээж ѳч тѳчнѳѳн хүнээ золиосоллоо, одоо ч амь үрэгдсээр байгаа, их тэнэг хүмүүс юмдаа
2014-12-09
хоосон толгойтод:
чи харин юу умшаагүй үхэр байна ш дээ. тэр салан тусгаарлагчид чинь оросоос тэнэж орж ирсэн зуйгуул тэнэмэлүүд нутгийн иргэдээс тоогоороо олон болонгуут сална гэж байгаан. хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь манайх гэгч болж буй юмдаа манай баян-өлгийн казак ард түмэн шиг л нүүж ирсэн оросууд шүү дээ
2014-12-09
хоосох толгойт:
юу ч уншдаггүй боловсролгүй сэтгүүлч гуай, салан тусгаарлагчид нь тэр нутгын ард түмэн , газар нутаг дээрээ амьдрах эрхээ хамгаалж байна
2014-12-09