Үнэт цаасны компаниудын шилдгийг шалгаруулна

img

Монголын хөрөнгийн биржээс үнэт цаасны компаниудын шилдгүүдийг шалгаруулахаар болжээ. Ингэхдээ өөрийн гишүүн үнэт цаасны компаниудаас  арилжааны идэвх, үнийн дүн болон харилцагчдад үзүүлж буй үйлчилгээний чанар, хамгийн өндөр амжилт гаргасан үзүүлэлтийг нь харгалзан, шалгаруулах юм байна. 2014 онд хувьцааны болон Засгийн газрын үнэт цаасны арилжаанд идэвхтэй оролцож, хамгийн их гүйлгээ хийсэн тус бүр нэг компанийг шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 25-ны өдөр болох аж. Уг шалгаруулалт энэ оноос эхлэн жил бүр зохион байгуулагдах юм байна.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ