Монгол-Германы бага хурал болов

img

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Монгол-Германы чуулганы XII бага хурал өнөөдөр болов. “Монгол-Германы харилцааны 40 жил. Залуучууд, Боловсрол, Эдийн засаг: Ирээдүйн чиг хандлага” сэдэвт бага хурал Конрад-Аденуэрын сангийн дэмжлэгтэйгээр Гадаад хэргийн яамны Зөвшөлцөл танхимд болжээ. Тус бага хурлаар хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд болон ардчилал, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлал, практик хийгээд хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Монгол-Германы Чуулган нь 1999 оны хоёрдугаар сарын 26-нд хоёр орны Ерөнхийлөгч нарын ивээл дор үүсэн байгуулагдсан бөгөөд тус байгууллагын тэргүүнээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ажилладаг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ