Оны “онцлох хүн” хэн бэ

img

Америкийн “TIMEсэтгүүлийн редакц маргааш энэ оны “онцлох хүн”-ийг тодруулна.  Тус сэтгүүл өнгөрсөн оны онцлох хүнээр Ромын хамба ламтан Францисыг сонгосон юм.  2014 оны “онцлох хүн” болох магадлалтай нэр дэвшигчдийг танилцуулж байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин


Тэрбээр өнгөрсөн жил эх орондоо “Сочи”-гийн өвлийн олимпийг зохион байгуулсан. Мөн Украины автонамит муж Крымийг эх газартаа нэгтгэсэн. Европын холбоо болон “Их 8”-ын бүрэлдэхүүнээс гарсан. Украины зүүн хязгаарын хямралд хамааралтай хэмээгдэж буй Путин энэ оны онцлох хүн болох магадлалтай гэж сэтгүүлийн редакц үзжээ. Путин өнгөрсөн жил “Forbes”сэтгүүлээс шалгаруулсан “онцлох хүн”-ээр шалгарч байсан билээ.



Иракийн Курдистаны Ерөнхийлөгч Масуд Барзани


Тэрбээр энэ жил Курдистаны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ерөнхийлөгч ард түмнээ хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлээс хамгаалахын тулд тусгаар улс болгохоо мэдэгдсэн юм.



“Алибаба” группын үүсгэн байгуулагч Жек Ма


Хятадын цахим худалдааны манлайлагч Алибаба” групп энэ онд 2.3 тэрбум ам.долларын ашиг олжээ. “Энэ их амжилтын ард Жек Ма байгаа” хэмээн “TIME”сэтгүүл онцлов.



Appleгруппын гүйцэтгэх захирал Тим Күк



2014 онд тус групп “I Phone 6”-г худалдаанд гаргасан билээ. Энэ брэндээс гадна Тим  Күкийн гэнэтийн мэдэгдлийг “TIME”онцолж байна. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард “Bloomberg Businessweek” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө “ижил хүйстэн” гэжээ.



АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн комиссар Рожер Гудилл


Тэрбээр энэ жил Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогчдыг “эх хэлээ хайрлах” хөтөлбөрт хамруулжээ. Энэхүү хөтөлбөрийг Ерөнхийлөгч Обама сайшаасан байна.



Кантри дуучин Тэйлор Свифт


“Энэ оныг  Тэйлор Свифтийн жил байлаа” гэж  “TIME”сэтгүүл мэдээллээ. Тэрбээр энэ жил “1989” гэх цомгоо гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 117 сая хувь борлогджээ. Дуучин бүсгүй энэ жил 481 сая ам.долларын ашиг олсон байна.



Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд


Олланд энэ жил дуулианаас болж эхнэр болон нууц амрагаасаа аль алинаас нь салсан юм. Тэрбээр тангарагаа өргөсний дараахан жүжигчин Жули Гаиетэй олон жилийн турш амрагийн харьцаатай байсан нь илчлэгдсэн билээ. Энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгч 15 жилийн турш ханилсан  Валери Триервейлэрээс салж, харилцаагаа тасалсан юм. “TIMEсэтгүүл түүнийг “энэ оны азгүй Ерөнхийлөгч”-өөр сонгогдох өндөр магадлалтай гэжээ.



“МН370”, “МН17”- ийн зорчигчид


Энэ онд Малайзын агаарын салбар уналтад орсон юм.“МН370” онгоцөнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжин рүү нисч байхдаа сураггүй алга болсон юм. Энэхүү онгоцонд 224 зорчигч болон багийн 15 гишүүн байсан юм. Мөн “МН17”  онгоц Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчдын харвасан пуужинд оногдож, сүйрсэн билээ. “МН17”-д 280 зорчигч болон багийн гишүүд зорчиж явжээ.  “TIME”сэтгүүл амиа алдаж, сураггүй алга болсон бүх зорчигчдыг эргэн дурсч, энэхүү жагсаалтад багтаажээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sayana:
... путин энэ оны онцлох хүн... er ni ene hvn vneheer ontsgoi hvn... shvv.
2014-12-10